Цаг үеийн мэдээ

Бурхан шашны сүм хийдүүдээс эртний түүх, дурсгалын судар 658, цаг 48, хонх дамар 16, мөнгөн бишгүүр 4, очир 8, хонх 7, дун 8 ширхэг алдагдсаныг илрүүлэн, эзэмшигчид нь хуулийн дагуу хүлээлгэн өглөө. Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд нь сүүлийн гурван жилийн хугацаанд соёлын өвийн эсрэг 32 гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлсэн байна. 

Говь-Алтай аймгийн Ганданравжаа Чойнхорлон хийдийн зурхайч лам Х.Очирбат "Ард иргэдийн шүтэн мөргөж байсан шүтээнүүдийг алдчихлаар өөрийн үнэт зүйлсийг алдсан мэт байдаг. Нутгийн сүсэгтнүүд ч шүтдэг байсан бурхан нь хулгайд алдагдаад байхгүй болчихоор сэтгэл нь их эмзэглэдэг. Цагдаагийн байгууллага үр дүнтэй маш сайхан ажлуудыг хийж байгаа" гэлээ.