Цаг үеийн мэдээ

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Багануур дүүрэг болон Төвийн аймгуудын нутгаар хур тунадас орж шуурч байна. 

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замд шуурч тогтсон цасыг цас хусагч шүүрдэгч машинаар цэвэрлэлээ. 

Улаанбаатар- Мандалговь, Өндөрдов-Зуунмод-Налайх  чиглэлийн авто замд цас орж зарим хэсгүүдэд халтиргаа, гулгаа үүссэн хэсэгт давс цацсан.  

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд нойтон цас их хэмжээгээр орж зорчих хэсэгт 10-20см зузаантай цас тогтсоныг техник гарган цэвэрлэж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ