Цаг үеийн мэдээ

2024 оны 04-р сарын 21-ний 20 цагаас 04-р сарын 22-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндий, Хүрэнбэлчир орчимоор -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -1...+4 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4...+9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4...-6 градус, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -5...-7 градус, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

2024 оны 04 сарын 23-наас 2024 оны 04 сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст дулаарах боловч бусад хугацаанд сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна.