Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн +78кг /жин/-д барилдсан Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин А.Адъяасүрэн алтан медалийн төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин И Хёнжитой барилдаж ялагдал хүлээснээр АЗИ ТИВИЙН АВАРГААС МӨНГӨН медаль хүртлээ.