Цаг үеийн мэдээ

Зээлийн батлан даалтын сангийн зүүн бүсийн салбар Хэнтий аймагт  үйл ажиллагаа явуулж байгаа Хаан банк, Төрийн банк, Хас банкны эрхлэгч, эдийн засагч, харилцааны менежер нарт зээлийн батлан даалтын сангийн ойлголт, Зүүн бүсийн хамрах хүрээ, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний танилцуулга, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг хэрхэн хамруулах талаар сургалт, сурталчилгаа, зөвлөгөөг өгч ажиллаж байна.