Цаг үеийн мэдээ

Соёлын өвтэй холбоотой 24 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллалаа. Тодруулбал,

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн, устгасан 2,

Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн 12,

Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэж гэмтээсэн, устгасан 6,

Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 17 хэрэгт хяналт тавьсан байна.

Үүнээс 2 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бол одоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 21 хэрэг шалгагдаж байна.

Дээрх төрлийн гэмт хэргийн 83.3 хувь нь Нийслэлд, 16.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.