Цаг үеийн мэдээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/24 дугаартай тушаалаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр Баянхонгор, Говь-Алтай аймагуудад ажиллалаа.

“Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх нь᠌” сэдэвт сургалтад тус аймгуудын хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн намын төлөөллүүд болон сонгуулийн хороо, хэсгийн хороодод ажиллах албан хаагчид хамрагдсан байна.