Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн Монгол улсын шигшээ баг Ази тивийн холимог багийн ангилалд мөнгөн медаль хүртлээ. 

Нэгдүгээр тойрогт Тайванийн багийг 4:2 харьцаагаар, хоёрдугаар тойрогт Узбекистаны багтай 3:3 харьцаагаар тэнцэн нэмэлт нэг барилдаанд ялснаар 4:3 харьцаагаар хожсон юм. 

Улмаар алтан медалийн төлөө Япон улсын багтай барилдаж ялагдсанаар багаараа мөнгөн медалийг болзол хангалаа.