Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо орон сууцны байранд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 09:19 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж галыг унтраасан байна. Утаажилтын бүсээс 39 иргэнийг гарган ажиллажээ.