Цаг үеийн мэдээ

Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрчимжүүлэх ажлын хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нүүдлийн амбулаториор бүрэн тоноглогдсон явуулын үзлэгийн баг Булган аймагт ажиллаж байна.

04 сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Хутаг-Өндөр суманд Хутаг-Өндөр, Тэшиг, Сайхан, Баян-Агт сумдын иргэдийг 

04 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Булган суманд Булган, Бугат, Гурванбулаг, Дашинчилэн сумдын иргэдийг 

05 сарын 01, 02, 03-ны өдрүүдэд Орхон суманд Орхон, Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр сумдын иргэдийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иргэн та 2022 оны 05 сарын 01-нээс хойш эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаагүй байх, ЭМД-аа сүүлийн 5 жилийн турш тасралтгүй төлсөн байх шаардлагатайг анхаараарай.