Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-“Монгол Улсад зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх,
-Улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэх,
-Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн сургалт, хөгжлийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын төсвийг үе шаттай нэмэгдүүлэх
-Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын 50-70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Цаашид салбарын албан хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцны хөтөлбөрт үе шаттай хамруулах,
-Онцгой байдлын байгууллагын аймаг, орон нутаг дахь гал унтраах, аврах ангийн зарим барилгыг шинэчилж барих нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх
-Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт гал унтраах, аврах анги, эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулах асуудлыг үе шаттай шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ж
2024-04-24
Амарсайхан зөв гэхдээ Онцгой албаны дарга нар болон алдагдаад бгаа мэргэжилийн удирдлагыг яах вэ энэ бол 1 номер
Цаг
2024-04-25
Аргагүйш Онцгой хотхоноо ашиглалтанд оруулж чадахгүй хөрөнгийн дарга нар нь хуваагаад идчихсэн юм чинь яаж байранд ордог юм
2024-04-25
Онцгой хотхоноо хурдан ашиглалтад оруулаачээ. Энэ алба хаагчид чинь үг дугарах ч эрхгүй 10 жил сэтгэл санаа мөнгөөрөө хохирч байна. Хэдэн хаагчиддаа боддог байсан бол ингэж олон жил худал хэлж явахгүй байсан сан
2024-04-25
Онцгой хотхоноо хурдан ашиглалтад оруулаачээ. Энэ алба хаагчид чинь үг дугарах ч эрхгүй 10 жил сэтгэл санаа мөнгөөрөө хохирч байна. Хэдэн хаагчиддаа боддог байсан бол ингэж олон жил худал хэлж явахгүй байсан сан
Hi
2024-04-25
Онцгой хотхоноо ашиглалтад оруулж ажилтан албан хаагч нартай дэмжлэг үзүүлэх хэрэгтэй шүү. Шинээр байшин барьж байхаар нэг байшингаа бариад дуусгасан дээр. Олон жил болж байна.
Hi
2024-04-25
Онцгой хотхоноо ашиглалтад оруулж ажилтан албан хаагч нартай дэмжлэг үзүүлэх хэрэгтэй шүү. Шинээр байшин барьж байхаар нэг байшингаа бариад дуусгасан дээр. Олон жил болж байна.
Иргэн
2024-04-25
Цалинг нь нэмээчээ
Яасан гэнээ
2024-04-25
Гэр хороололд амьдрахаар яадгий...юу нь болохгүй байна...их тэнгэрийн аманд амьдардаг хүмүүс нь гал унтраах ажилд орлоо юу...удахгүй гал сөнөөгчдийн 50-70 % нь Монголд амьдардаг гэсэн нийтлэл олж унших юм байна л даа
Иргэн
2024-04-29
Цалинг нь нэмээчээ тайван цагийн армитай адилтгаад байхын батлан хамгаалахаас салгаачээ Онцгойг