Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйл “Гамшгаас хамгаалах албаны чиг үүрэг”-ийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах удирдлага, үйл ажиллагааны зохион байгуулалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн байгууллагатай харилцан ажиллах, болзошгүй гамшгийн үед албаны томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Газар зохион байгуулах албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах үзлэгийг батлагдсан хуваарь төлөвлөгөөний дагуу нийслэлийн газар зохион байгуулалтын албаны гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдал,  шуурхай штабын бүрэлдэхүүний томилгоожуулалт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт, тодотгол хийсэн байдал, хэрэгжилт, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрх, аж ахуй нэгжийн нарийвчилсан судалгааг гарган, эрсдэлтэй бүсээр зарлаж, олон нийтэд мэдээлсэн байдал, гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлтэй бүсэд суурьшсан иргэн, аж ахуйн нэгжийг шилжүүлэн, шинээр суурьшуулах газрыг тогтоож, мэдээллийн санд бүртгэсэн байдал зэргийг шалгаж дүгнэх юм.