Цаг үеийн мэдээ

2024 оны 4-р сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Худалдаа, арилжааны салбарт ажилладаг хониныхон идэвхтэй байхад тохиромжтой өдөр. Улс төрч хүмүүст албан тушаалын шатаар дээш ахих боломж гарч ирнэ. Үнэт зүйл олох, аз таарах зэрэг олз омог ихтэй байхаас гадна алба болон хувийн амьдралын санхүү багагүй хэмжээгээр нэмэгдэх болно. Та мэдлэгээ нэмэгдүүлэх, шинээр суралцах зэргээр өөрийнхөө тархийг цэнэглэнэ. 

Үхэр: Хувийн болон хувьсгалын шугамаар худалдаа арилжаа хийх, тохиролцоотой холбоотой зүйлс тань нэг их амжилт авчрахгүй ч, алдагдал бас хүлээлгэхгүй. Та алтан дунджийг баримталж сэтгэл дундуурхан үлдэх болно. Энэ өдөр мөнгө төгрөгтэй холбоотой бүхий л ажил дундаж хэмжээнд бүтэмжтэй байх болно. Харин бүсгүйчүүдийг гэнэтийн бэлгүүд хүлээж байна. 

Ихэр: Урд өдрүүдийн ачааллаас болсон уу та энэ удаад идэвх муутай, бусадтай харилцахдаа өөрийн сэтгэл санааны байдлаас болж дургүйцэх, уцаарлах, дуугаа өндөрсгөх магадлалтай тул өөртөө хяналттай байхыг зөвлөж байна. Хэн нэгнийг хол замд үдэх, удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж магадгүй. Та өөрийн хийж буй зүйлдээ бүх сэтгэлээ зориулахын тулд ганцаар байдлыг эрхэмлээрэй. 

Мэлхий: Тайвшрах өдөр. Өдөр бүрийн ажилдаа ачаалал авсан бас таны биеийн байдлаас болж өнөөдрийн төлөвлөгөө тань нурах болно. Учир нь танд төлөвлөснөө хийх тамир тэнхээ, сэтгэл зүй огтхон ч байхгүй болж, унтаад л баймаар, бүрэн амралт эдэлмээр өдрүүдийн нэг болно. Сэтгэл санааны тогтворгүй байдал ч мөн ихээхэн нөлөөлнө. 

Арслан: Санхүүгийн хувьд бага зэргийн гачигдалд орсон боловч энэ асуудлаас биш авлага ихтэй, түүнийгээ авч чадахгүйд нэлээд бухимдах бололтой. Хосуудын харилцаа урд өмнөхөөсөө илүү дотно, ойлголцол сайтай байх бөгөөд харин ганц бие хүмүүс хайр дурлалын эрэл хайгуул хийсээр, амьдралаа холбох хүнээ амархан олж чадахгүй. 

Охин: Хийхээр төлөвлөсөн ажилд таны бодож төсөөлж байснаас илүү их зүйл шаардагдах магадлал өндөр байна. Бүх тооцоогоо сайтар хийх хэрэгтэй. Аливаа худалдан авалт хийх, эд хөрөнгөтэй болох тухай одоохондоо бодоход тохиромжгүй үе. Цагийн аясаар өөртөө олон олон зүйлийг бий болгож чадах тул яг одоо хүсэж байгаа зүйлээ авахаа түр хойшлуулах хэрэгтэй. 

Жинлүүр: Алдаа гаргаж болохгүй өдөр. Нарийн чимхлүүр зүйлээ хамгийн итгэлтэй хүндээ даатга. Таны гаргасан аливаа шийдвэр бүгд оновчтой, сайн сайхан байхгүй бөгөөд энэ нь ардаасаа багагүй уршиг дагуулж магадгүй. Хүнд хэцүү нөхцөл байдалд бусдаас тусламж дэмжлэг авахдаа нэрэлхэх хэрэггүй. Тэр тусмаа дотнын найз нөхдийн дэмжлэгийг илүүтэй авахыг хичээ. 

Хилэнц: Сэтгэл санааны байдал гонсгор, уйтгар, гомдлыг мэдэрнэ. Та энэ байдлаасаа салах хэрэгтэй ч таны хувьд өчүүхэн уучлал, гэмшил мэдрэхэд энэ бүх таагүй байдал аяндаа алга болох болно. Эрчүүдийн хувьд эрсдэлтэй алхамд дурлан гэнэт зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож магадгүй. Мөн та хүлээцтэй, ухаалаг байдлынхаа ачаар мухардмал байдлаас амжилттай гарч чадна. 

Нум: Та өөрийн дуртай ажлаа хийх боломжийн санал хүлээж авах боловч тэр нь танаас ихээхэн хүчин чармайлт, багагүй санхүү шаардаж магадгүйг анхаараарай. Хэт догдлолоосоо болоод буруу шийдвэр гаргах, алдаа гаргах магадлал өндөр тул сэрэмжтэй, бодолтой, тайван хандахыг зөвлөж байна. Хэрээс хэтэрсэн зүйлд их хүч гаргаж өөрийгөө ядраах хэрэггүй.

Матар: Хайртай хүнийхээ сэтгэлийг сэргээх, баяр баясгалан бэлэглэхээр ямар нэгэн дорвитой зүйл хий. Бүсгүйчүүдийн хувьд урам зориг нэмэх, гутранги байдлаасаа салах сайхан боломж болно. Ганц бие хүмүүсийн амьдрал уйтгараар дүүрэн, тэд өөрөө өөрсдийгөө ганцаардуулж, баяр хөөртөө байх цаг хугацаагаа баллаж магадгүй.

Хумх: Хэрэгцээгүй зүйлсээр өөрийгөө зовоож уурлаж бухимдахын хэрэггүй. Хэт мэдрэмтгий байдал тань тайван байдлыг амархан алдагдуулах ба энэ нь эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөх талтай. Амьдралд тань гэнэтийн томоохон өөрчлөлтүүд гарч болзошгүй. Авто машинтай анхаарал болгоомжтой харьцаж, хурдаа зөв тохируулахыг зөвлөж байна. 

Загас: Аз сорьсон өдөр. Ажил төрөл тань бүтэмжтэй байж амжилт гаргаж, ашиг орлого олох ч ачааллаа хэтрүүлснээс болж эрүүл мэндээ хохироох магадлалтай. Нэлээд олон хоногийн турш тоохгүй байсан аар саар зүйлс тань уур бухимдлыг хүргэж магадгүй. Мөн санхүүгийн алдагдал гарч магадгүй бөгөөд түүнээс зайлах аргагүй бололтой. Хэт задгай зарцуулалтдаа анхаарахыг зөвлөж байна.