Цаг үеийн мэдээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүү Ухнаагийн Отгонбаяр УИХ-ын сонгуульд Зүүн бүсэд горилж яваа нь Шок асуултаар бултах булзах аргагүйгээр буман олонд ил болсон. Ерөнхийлөгчийн отгон дүү бөгөөд Ерөнхий сайдын зөвлөх гэдэг давхар албан тушаалтай У.Отгонбаяр Бүсчилсэн хөгжлийн бодлого хэлэлцүүлэх далиман дор ахынхаа унаган тойрог, зүүн гурван аймаг руу зүтгэн зүглээд салахгүй байна.

Ухнаагийн Хүрэлсүх хоёр дүрд хувилаад Ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүний давхар дээл өмсөх гээд байна уу? Уулзалтын хөтлөгч нь багалзуур бахлуураа шахаж ирээд, баргил унзад хоолойгоор “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх...” гэж ирээд урьж залаад, зарлаж тунхаглаад ч байх шиг.

https://www.facebook.com/zugii/videos/768780792073353/