Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчны салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг салбар бүрд тодорхойлж цаашид авч хэрэгжүүлэх шийдэл, арга замыг хэлэлцэх зорилгоор “БАЙГАЛЬ ОРЧНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” хэлэлцүүлэг, арга хэмжээг 5-р сарын 8, 9-ний өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулах гэж байна.

Уг хэлэлцүүлэг, арга хэмжээг салбарын холбоод болох Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын авто замчдын холбоо, Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран зохион байгуулж буй бөгөөд эдгээр салбарын төлөөллүүд оролцох юм.

Арга хэмжээний бүртгэлийг https://forms.gle/pppHoREezVr9Ukvz9  энэ холбоосоор хийнэ үү. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-266426, 99148544 дугаараас тодруулна.