Цаг үеийн мэдээ

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны тавдугаар сарын 4-12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Үндэсний өв соёлоо дээдлэн уламжилж, үр хойчдоо өвлүүлэх эрхэм үүргийг хүлээсэн Та бүхэн эдгээр өдрүүдэд их хотын төв талбайд байрлах өргөө цагаан гэрүүдээр зочлон саатахыг урьж байна.

Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газартай хамтран тус аймгийн гэрт "Гэрийн тухай уламжлалт мэдлэгээ сорьж, ном хожоорой", Казах гэр, хувцас зүүсгэл,  тоглоом наадгай, бүргэдийн ангийн талаар боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж ажиллана.