Цаг үеийн мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 73 нэр дэвшигчийг бүртгэлээ. Мөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг батлав. 

Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн 28 сул орон тоонд 69 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн 1 сул орон тоонд 2 нэр дэвшигчийг,  Давж заалдах шатны шүүхийн Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн 6 сул орон тоонд 2 нэр дэвшигчийг,  тус тус 132, 133 дугаар тогтоолоор бүртгэлээ.

​​​​Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авч байна.

Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.