Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн ..... сумын Номгон багийн “Бригадын жалга” гэдэг газар өвөлжөө, гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 08-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын ..... сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 20 км замыг туулан 12:27 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, 2x3 хэмжээтэй амбаар, малын хашаа шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Д/28 настай, эмэгтэй/ хөл хэсгээрээ түлэгдсэн байсныг Номгон багийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.