Цаг үеийн мэдээ

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар сургуулийн хойд талын үерийн усны тунгаагуурыг хааж, үерийн эрсдэл үүсгэж, зөвшөөрөлгүй баригдсан хашааг Геодези, Усны барилга байгууламжийн газраас буулгаж байна.

Мөн бусад байршлуудад үерийн эрсдэл үүсгэж, дур мэдэн үерийн хамгаалалтын барилга байгууламж хааж, хашаа барьсан, хийц зохиомж өөрчилсөн, эвдэж сүйтгэсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.