Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хоёр хүүхэд нас барсан байдалтай байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Өчигдөр 13:00 цаг орчимд хоёр хүүхэд нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар ил харагдах шарх сорвигүй, угаартсан байдалтай нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдсон" гэв.