Цаг үеийн мэдээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ханги эко логистик ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байна.

Тус төслийн хүрээнд өнөөдөр (2024.05.10) экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нийт 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тонн  нүүрсний экспорт хийгдлээ. 

“Ханги олон төрөлт чингэлэг тээврийн терминал” нь Ханги боомтоос 1.4 км, БНХАУ-ын хилийн зурвасаас 900м, ӨМӨЗО-ны Мандал боомт дахь ачилт, буулгалтын талбайгаас 2.6 км зайд байрладаг бөгөөд нийт 33.5 га талбайд төмөр зам болон автомашины 3 орцтой, 8.5 км урт 3 салаа төмөр замтай, нийт 4500 орчим чингэлэг хадгалах тээвэрлэх хүчин чадалтай. 

Цаашид төсөл бүрэн хэрэгжсэнээр AGV, дүүжин тээвэр, автомашин гэсэн нийт 5 гарцаар экспорт хийгдэнэ.