Цаг үеийн мэдээ

Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 05 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгээд байна.  

Хяналт шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 93 аж ахуй нэгж, иргэн хамруулав. Шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго, лабораторийн шинжилгээний сорилын дүнгүй зэрэг зөрчлийг илрүүлж, 14,800 ширхэг өндгийг хураан авч, битүүмжлээд байна.

Илрүүлсэн зөрчлийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

Таны сурталчилгаа