Ерөнхий сайдын хууль зүйн илд нь байна хэмээн ам өчиг өгч байсан Хууль зүйн сайд Б.Энхбаяр хаачив?
Их сургуулийн ширээнээс шууд төрийн ордны босго давж УИХ-ын гишүүн А.Шагдарсүрэнгийн туслахаас ажлын гараагаа эхлүүлсэн Б.Энхбаяр сайдад ямар нэгэн хэрэг шалгаж туршлага байгаа юу гэвэл үгүй. Практик байхгүй онолоос цаашгүй хуульч гэхэд хилсдэхгүй бизээ. Гэсэн ч Хөгжлийн банк, Нүүрсний сонсголуудыг ахалж эгээ л мөрдөн байцаагч, шүүгчийн дүрд тоглож явсан. “Би хэрэг ярьдаг хүн биш” хэмээн попорч баримттай ярина гэсээр микрофоны өмнө зогсдог ч эзэн биегүй хэргийн баримт яриад бууна. Сүүлдээ танхимын гишүүдээ онилж жаал дисслэж байгаад сураг алдарлаа.
Уг нь энэ хаврын чуулганд багтаан Газрын нээлттэй сонсголыг зохион байгуулах ёстой байсан ч чимээ сураггүй байсаар өдийг хүрч байна.
Газрын сонсгол яагаад болоогүй вэ? Эсвэл угаасаа болохгүй байсан уу?
Газрын сонсголоор хамгийн эхэнд дуудагдаж байцаагдах хүн бол УИХ-ын гишүүн, “Номин”-гийн эзэн А.Шагдарсүрэн. Түүх сөхвөл, А.Шагдарсүрэн 2006 онд Маршалын гүүрнээс баруун тийших, Туул голын эрэг дагуух 22 га газар дээр тансаг зэрэглэлийн “Ривэр гардэн” хотхоныг барьж худалдсан. Цаашилбал, А.Шагдарсүрэнгийн гурван хүү нь одоо 33 компанийн нэр дээр хотын төв болон Богд уулын амуудад нийт 420 га газар эзэмшдэг.
Дээр дурдсанчлан Газрын сонсголыг ахлахаар томилогдсон Хууль зүйн сайд Б.Энхбаярт Улс төрийн А үсэг зааж оюутны ширээнээс нь өлгийдөн авч данхрадсан хүн нь УИХ-ын гишүүн, “Номин”-гийн эзэн А.Шагдарсүрэн. Тэгэхээр угаасаа газрын сонсгол болохгүй байж.
Газрын сонсголын яриа эхэлмэгц даргаа өмөөрч танхим руугаа дисслэж байсан нь ч цаанаа учиртай байж.
Улс төрийн хүрээнийхэн дунд түүнийг 2024 оны сонгуульд нэр дувшүүлэхгүй гэх яриа ч чих дэлсэж байна.
2024-05-17
Энхбаяр сайд бол танхимд суух ёстой хүний нэг дээ сайн хуульч даа хуулийн ямар ч ойлголтгүй мангарууд сууж байсан дорвол 10 сайн хуульч 10 сай эдийн засагч байрщхад л сайн хууль гарчихна даа 126 ч хэрэггүй дээ
2024-05-17
Энхбаяр сайд бол танхимд суух ёстой хүний нэг дээ сайн хуульч даа хуулийн ямар ч ойлголтгүй мангарууд сууж байсан дорвол 10 сайн хуульч 10 сай эдийн засагч байрщхад л сайн хууль гарчихна даа 126 ч хэрэггүй дээ