Цаг үеийн мэдээ

Орц:

Сүү - 2л

Цуу - 4 халбага

Давс /амталгаагаар/

Хийх арга:

            Тослог сайтай монгол сүүгээ /пакеттай биш/ зөөлөн гал дээр бүлээсгэнэ / ойролцоогоор 90 градус /. Өөрийн амталгаагаар давсаа хийнэ. Цуугаа бага багаар нэмж тасралтгүй хутгах бөгөөд буцалгаж болохгүй. Зуухаа унтраасны дараа ээдмээ шүүж аваад халуун усанд сойно. Энэ хугацаанд уснаас гарган сайн базаж нягтаршуулах үйлдлийг хэд хэд давтана. Таван минут хэртээ сойсны дараа хэлбэржүүлээд мөстэй хүйтэн усанд 1-2 минут байлгана. Хэлбэржүүлсэн бяслагаа гялгар уут юмуу хуванцар саванд хийн хөргөгчинд хоёроос дээш цаг байлгана. Ингээд бяслаг маань бэлэн боллоо. Илүү зөөлөн тослог болгохыг хүсвэл сүүн дээрээ цөцгийн тос дурын хэмжээгээр нэмээд амтат бяслагаа чимэглэн идээрэй.