Цаг үеийн мэдээ

Амьд  бие организмын хамгийн чухал, орлуулж боломгүй хэрэгцээ бол амьсгалах агаар юм. Монгол улсны үндсэн хуулийн 16 зүйлийн 2-т заасны дагуу Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг.

 Тэгвэл манай улсад сүүлийн жилүүдэд агаарын бохирдол угаарын хийн асуудал ихээр хөндөгдөх болсон. Энэ нь түүхий нүүрс түлэхийг хориглосон болон сайжруулсан шахмал түлшний асуудалтай холбон тайлбарлаж болох асуудлын нэг юм.

             Бид 2019 оны өвлөөс эхлэн шахмал түлшийг хэрэглээндээ хэрэглэж эхэлсэн бөгөөд тэр цагаас эхлэн шахмал түлшийг тойрсон элдэв асуудлууд гарсаар байна .

            Нунтагласан нүүрсийг барьцалдуулагч бодистой хольсныг шахмал түлш гэж нэрлэдэг. Үүнийг шатаахад илч нь нэмэгддэг боловч нүүрстөрөгчийн дан исэл ихээр ялгардаг байна. Агаарт байгаа нэг сая молекул тутамд  70 ширхэг нүүрстөрөгчийн дан исэл байхад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Энэ нь хүний нүдэнд харагдаж, үнэртдэггүй учраас маш богино хугацаанд хордох нөхцөл бий болдог. Хүний цусанд химиглобин гэх  хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй уураг байдаг бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн дан ислийг 100 дахин илүү хурдтайгаар дамжуулдаг байна.  Мөн нүүрсний шаталтаас үүсэх үндсэн бүтээгдэхүүн нь үнс болно. Нийт үнсний 80-90 хувь нь дэгдэмхий үнснээс бүрдэх бөгөөд агаар мандалд шууд цацагдан амьсгалын замаар дамжин цусанд орон эд эс гэмтээн хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг.  

            Мөн сайжруулсан шахмал түлшийг барих төдийд л гар тогооны хөө бариад авсан юм шиг л  тас хар болно.  Түлшнээс ялгарч байгаа тоосонцор та бидний нүдэнд харагдахгүй байж болно.  Гэхдээ  гэр хорооллын  эдгээр айлуудын цагаан бүрээс юуны учир ийн тортог нөмрөв? Энэ бол яахын аргагүй сайн гэж магтаад байгаа сайжруулсан шахмал түлшнээс агаарт ялгарч байгаа тортог.

  Харин гэрийг нөмөрсөн яг энэ утаа тортогоор та бид болон бидний нялх үрс амьсгалж байна гэж бодохоор аймшигтай санагдана.  

 

            Нүүрстөрөгчийн дан ислийн тоо зохист хэмжээнээс хэтэрвэл нүүрсний утаанаас ч илүү хортой, богино хугацаанд хордуулдаг. Тиймээс хүн хордож байгаагаа өөрөө мэддэггүй. Илрэх шинж тэмдэг нь толгой өвдөж, дотор муухайрч бөөлждөг. Улмаар хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаан алдан тархи нь шууд үхжиж эхэлдэг байна.  

            Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр утаа тортог, агаарын бохирдол багасаж байна гэсэн оношийг дээдчүүд тавьсаар байгаа.  Гэхдээ энэ түлшнээс ялгарч байгаа энэ тортог иргэдийн эрүүл мэндэд хоргүй гэх оношийг арай тавих юм биш биз?