Цаг үеийн мэдээ

Намрын илүү тэргүүн сарын ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

  • Наран ургах, шингэх : 06.27 - 19.01
  • Барилдлага : Рашаан
  • Шүтэн барилдлага : Сэрэхүй
  • Суудал : Гал  
  • Үс засуулвал : Өнгө зүс доройтно

Аргын тооллын 9 сарын 16  Сумъяа гараг. Билгийн тооллын 17

Дэлгэрүүлэгч одтой улаан луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хагалгаа хийлгэх,  эм, эмнэлгийн элдэв үйл, биеийн тамирыг сэргээх,  лус тахих бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.