Цаг үеийн мэдээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын башё Токио хотын “Рёогикү Кёокүгикан” ордонд есдэх өдрөө амжилттай үргэлжлэн явагдлаа.

Башёг тэргүүлэн барилдаж буй озеки цолтнууд өнөөдөр хоёул давсан ба озеки Гойёдо 6, Точиношин 4 даваатай барилдаж байна.
Өнөөдөр маэгашира Тамаваши Такакейшод унасанаар 5 даваа, 4 унаатай барилдаж байна. Харин Маэгашира Азамарюү С.Тодбилэг өнөөдөр Энхогоор 5 дахь даваагаа авсан бол нутаг нэгт Дайшохо Ч.Шижирбаяр Тэрүцүёошиг даван гуравдахь даваагаа авчээ. Дээд зиндааг уналгүйгээр тэргүүлж байсан Окиноуми өнөөдөр унасан бөгөөд дээд зиндааг маэгашира Окиноуми, маэгашира Мэйсэй 8 даваатай тэргүүлж байна. Мөн 7 даваатай гурван бөх байгаа нь түрүү бөхийн өрсөлдөөн хаашаа ч эргэж болохоор болсоныг харуулав.

Өнөөдөр жюүрёо зиндаанд Чиёошома Г.Мөнхсайхан болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар хоорондоо барилдан Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар давжээ. Монгол бөхчүүдээс М27 Тэрүножүжи Г.Ган-Эрдэнэ 5:0, С46 Саданохикари Д.Наранцогт 5:0 нар өөрсдийн зиндааг тэргүүлж байна. 

Озеки Гойёдо 6:3
Озеки Точиношин 4:5
Сэкиваке Митакеүми 7:2
Сэкиваке Такакейшо 7:2
Комүсүби Эндо 6:3
Комүсүби Аби 5:4

М4 Тамаваши Б.Мөнх-Оргил 5:4
М12 Дайшохо Ч.Шижирбаяр 3:6
М15 Азүмарюү С.Тодбилэг 5:4
Жюүрёо зиндаа
Ж1 Чиёошома Г.Мөнхсайхан 5:4
Ж4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4:5
Ж6 Миторюү Б.Төрболд 3:6
Ж7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6:3
Ж12 Сэйро А.Өнөболд гэмтсэн
Макүшита
М1 Араваши Э.Дөлгөөн 2:3
М5 Хошорюү С.Бямбасүрэн 2:3
М15 Сакигаке Я.Баттүшиг 4:1
М19 Кёкүсотэн Э.Энхманлай 4:1
М27 Тэрүножүжи Г.Ган-Эрдэнэ 5:0
М34 Гочозан Д.Ууганбаатар 3:2
М36 Кагамио Б.Нанжид 4:1
М43 Рога А.Амарсанаа 3:2
Санданмэ
С17 Ёошояма Б.Анхбаяр 2:3
С46 Саданохикари Д.Наранцогт 5:0
С60 Дайтэнма Н.Чинзориг 3:2
Жонокүчи
Ж29 Хокүтэнкай Г.Сүхбат 4:1
Ч.Амар