Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж байна.

Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч , МУГД Д.Батсүрэнгийн удирдлага дор өрсөлдөж буй манай тамирчид тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байгаа билээ. Өнөөдөр эхний тулааныг 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга ОУХМ Баатарзоригийн Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай хийн ялагдал хүлээлээ. 

 

Тун удахгүй Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар Унгарын Ролан Галоштай, 69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү Иорданы боксчинтой тус тус тулалдана. 

МОНГОЛ Нударга хүчирхэг гэдгийг мэдрүүлээд өгөөрэй Залуусаа