Цаг үеийн мэдээ

Бөхийн төрлүүдийн ДАШТ Нурсултан хотноо амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр манай 4 бөх дэвжээнд гарсанаас эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа маргааш ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо. Харин 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Э.Сумъяа, 72 кг-д  Б.Оюунсүрэн нар тэмцээнээ өндөрлүүлэв

Б.Болортуяа эхлээд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан ч, дараагийн барилдаандаа АНУ-ын Ж.Винчестерт 13-2-р ялагдсан юм. АНУ-ын бөх Туркын бөхийг ялан финалд шалгарсан тул манай Б.Болортуяад дагаж барилдах боломж олдов. Тэрбээр дагах барилдаанаа Кыргызстаны Мадина Надироватай хийх бөгөөд ялбал хүрэл медалийн төлөө Туркын бөхтэй хүч үзнэ