Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж байна.

 Өнөөдөр эхний тулааныг 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга ОУХМ Баатарзоригийн Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай хийн ялагдал хүлээсэн билээ. Тэгвэл удаах тулааныг Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар хийж Унгарын Ролан Галошийг 5:0 харьцаатай илт илүүрхэн буулгаж авлаа. Тун удахгүй Б рингэн дээр  69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү Иорданы боксчинтой  тулалдана. 

МОНГОЛ Нударга хүчирхэг гэдгийг мэдрүүлээд өгөөрэй Залуусаа