Цаг үеийн мэдээ

"Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгч нар өнөөдөр 09.30 цагаас захын гадна талыг хааж жагсаал зохион байгуулахаар болжээ.

Учир нь тус төвийн захиргаанаас 495000 төгрөг байсан түрээсийн төлбөрийг 995000 төгрөг болгон гэнэт огцом нэмж төлж чадахгүй бол лангуугаа өгөөд гар гэх мэтээр дарамталсан байна. Иймээс лангуу түрээслэгч нар үүнийг эсэргүүцэж ЖАГСААЛ зохион байгуулахаар болжээ.