Цаг үеийн мэдээ

Өчигдөр манай боксчин Армийн дэлхийн аварга Баатарсүхийн Чинзориг ДАШТ-ий хоёрдахь тулаанаа хийсэн билээ. Багийн ахлагч Чинзо маань өмнө нь баруун гарын савхан ясаа хугалаад эдгэрсэн байсан бөгөөд эхний тойрогт Хятадын тамирчинтай тоглож байхад сэдрээд нэмж цуурсан байна.

Түүнийг тоглож дуусахад нь манай багийнхан эмнэлэгт очиж зургийг нь авхуулж шохойдуулжээ. Мөн "60 хоног шохойгоо авч болохгүй" гэсэн байна. Б.Чинзориг маань цуурсан гартай тулалдсан болохоор гаргах юмаа бүрэн гаргаж чадсангүй ялагдлаа. Тэрбээр тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж хариуцлагатай тулаан хийлээ.

Ийм тэсвэр тэвчээр Тамирчин хүнээс л гарна. 

Золиосгүй амжилт гэж үгүй
Тамирчин хүн өдөрт багадаа 2 цагийн эрчимтэй бэлтгэл хийдэг.
Цус харвах хэмжээний өндөр даралт ба ачаалал авдаг. Эд эрхтэнүүд, бодисын солилцооноос эхлээд бүгд өөрчлөгддөг. Гэмтэх бэртэх эрсдэлд үргэлж байдаг. Форм барих, жин хасахаас эхлээд гадаадруу хувийн зардлаараа тэмцээнд явах, очоод эхний тойрогтоо шилдэгтэй таарч ялагдах тохиолдол ч цөөнгүй....

Мөн сэтгэл зүйн өндөр түвшинд өөрийгөө байлгах шаардлага гардаг. Жирийн хүнээс 2 дахин шимтэй, чанартай хооллох шаардлагатай байдаг. Улсын шигшээ багийн тамирчин биш бол бүх урсах зардал өөрөөсөө гаргадаг.
Гэвч яагаад ингэж 2 бэлтгэл хийж биеэ зовоодог юм бэ гэх байх л даа
Энэ бол тэдний мөрөөдөл, сонгосон зам, нэг насны бахархал бас амьдрал нь юм....
Бор зүрхээрээ зүтгэж байгаа 1000 мянган залуус бий...Эцэст нь хэлэхэд тэд хэзээ ч гомдоллодоггүй,ёс суртахуун хүмүүжил суусан жинхэнэ хүн байдаг юм.
Тиймээс би тамирчин хүнийг хүндэлдэг хайрладаг.
No pain No gain