Цаг үеийн мэдээ

Бөхийн төрлүүдийн ДАШТ Нурсултан хотноо амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа дагах барилдаанаа Кыргызстаны Мадина Надироватай хийлээ. Тэрбээр өрсөлдөгчөө хөлд нь орж цэвэр дарсан боловч хажуугийн шүүгч 2 оноо өгөөд босгов. Гэвч манай бөх дахин хөлд орж мэхээ угсруулсаар 10:0 оноогоор цэвэр яллаа. 

Б.Болортуяа өнөө орой 20:00 цагаас туркын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана.