Цаг үеийн мэдээ

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр 57, 59, 65, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаар үргэлжилж байна.

Өнөөдөр 59 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскатай барилдаж, 4:0 харьцаагаар эхний ялалтаа авлаа.

Тэрбээр шөвгийн наймд Германы Сандра Парусжевски, Туркийн Элиф Яник нарын ялсантай хүч үзэх юм.