Цаг үеийн мэдээ

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр 57, 59, 65, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаар үргэлжилсээр байна.

65 кг:-ын жинд барилдаж буй “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа дөнгөж сая Украины Ирина Кольяденкотой барилдаж, 1:3 харьцаагаар ялагдлаа. Ингэснээр Украйны бөхийг финалд шалгарахыг хүлээхээс өөр сонголгүй үлдлээ.