Цаг үеийн мэдээ

Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Гамбагаагийн Угалзцэцэгийг  өдгөө мэдэхгүй хүн гэж үгүй.  Хичээл зүтгэл шаргуу хөдөлмөрийн үр шимийг хүртэж, охид бүсгүйчүүдэд биеэ сайхан авч явахын үлгэр болсон энэ мундаг бүсгүйгээс суралцах зүйлс дэндүү олон. 

            Бодибилдинг төрөлд өндөр амжилт үзүүлж яваа тэрээр гэр бүлийнхнээ эл спортод уруу татсан төдийгүй гэр нь яг л жижигхэн спорт заал шиг болсон гэнэ. Түүний нөхөр зураач мэргэжилтэй н.Мөнхбаяр хэмээх залуу байдаг бөгөөд эхнэрийнхээ ар талыг найдвартай хариуцдаг аж.  Г.Угалзцэцэг охин хүү хоёртой.