Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болж байна. Эрүүл мэндийн салбарын хамт олон улс, үндэстний үнэт баялаг болсон ард иргэддээ эрүүл мэндийг хамгаалах гол хүч болох эрүүл мэндийн салбарт хийгдсэн нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна. Мөн иргэдэд Магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалтын талаарх мэдээлэл, төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоонууд, Сэтгэцийн эрүүл мэнд, Арьс, гоо засал, харшлын эмгэг, осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, Эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч байна. ЭМДЕГ-ын эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн үйлчилгээг үзүүллээ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын нээлттэй  өдөрлөгийн хүрээнд төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар  мэдээлэл өгч байна.

Яамдын бүх төрлийн үйлчилгээг төв талбай дээрээс энэ сарын 27-ний өдрийг хүртэл авах боломжтой юм.