Цаг үеийн мэдээ

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр 57, 59, 65, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанаар үргэлжилж байна.

Өнөөдөр 59 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор1/8 шигшээд эхний барилдаанаа Румыний Катерина Жидачевскатай барилдаж, 4:0 харьцаагаар ялсан билээ.

Тэрбээр шөвгийн наймд  Германы Сандра Парущевскиг 6:2 харьцаагаар ялсанаар хагас шигшээд барилдахаар болсон юм. Б.Шоовдор дөнгөж сая хагас шигшээ барилдаанаа Канадын бөх К.Морайстай хийлээ.  Канадын бөхийг Б.Шоовдор өмнө нь 2 ч удаа ялж байсан ба энэ удаад харин 1:3 харьцаагаар ялагдал хүлээв. Ингэснээр Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд маргааш орой 20:00 цагаас барилдана.