Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-ны хооронд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. 

Манай улсаас нийт 20 тамирчин Казахстан улсад хүрэлцэн очоод байна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д манай бөхчүүд 3 медаль хүртсэн бөгөөд О.Насанбурмаа мөнгө, Б.Шоовдор, Т.Түвшинтулга нар хүрэл медаль хүртсэн билээ. Тэмцээн хоёр өдрийн форматаар болох учир финалын төлөөх барилдаанууд дараа өдөр нь болно.

ӨНӨӨДӨР

 Пүрэв гараг September 19: WW: 62-68/ FS: 57-65

62 кг Энхбатын Гантуяа эхний тойрогт М.Кузнецоватай ОХУ
68 кг Соронзонболдын Батцэцэг эхний тойрогт Н.Гадаева Узбекстан
Эрэгтэй
57 кг Эрдэнэбатын Бэхбаяр -  И.Икрамов Тажикстан
65 кг Төмөр-Очирын Тулга -  Н.Скриабин Белорусь

тус тус Дэвжээнд гарч барилдана. 

Мөн

65 кг:-ын жинд барилдаж буй “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 57 кг-ын жинд барилдсан С.Цэрэнчимэд нар дагаж барилдана. 

Хүрэл медалийн төлөө  Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд маргааш орой 20:00 цагаас барилдана.