Цаг үеийн мэдээ

            Дэлхий даяар алдартай Кардашианы гэр бүлийнхний реалити шоу өдгөө ч үзэгчдийн дунд эрэлттэй хэвээр байна. Цоглог ганган ээж, өөр өөрийн ертөнцтэй галзуу таван охидын өдөрт тутмын амьдралыг харуулсан "Keeping up with the Kardashians" шоуны зургийг өдөрт 10-12 цаг бичдэг бөгөөд энэ шоу 160 гаруй улсад цацагддаг аж.  Тэдний гэр бүл уг шоунаас жилд 100 гаруй сая ам.доллар олдог гэнэ.  Ингээд  энэ гэр бүлийн охидоос хамгийн хөрөнгөлөг  буюу 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Кайли Женнерийн ярилцлагыг толилуулж байна.  Түүний  нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийд алдартай билээ.