Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. 

Дөнгөж сая Эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдөж буй Төмөр-Очирын Тулга,  Н.Скриабинтэй /Белорусь/ эхний барилдаанаа хийлээ.  Тэрбээр тун хянуур барилдан 5 оноо авсан ба цагийн төгсгөлд өрсөлдөгч бөхдөө 2 оноо алдлаа. 

 

Түүний өмнө эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөж буй Эрдэнэбатын Бэхбаяр -эхний барилдаанаа И.Икрамовтой / Тажикстан/ хийлээ. Тэрбээр эхний үед 1:6 харьцаатай ялагдсан ч хоёрдугаар үед тун сайн барилдаж 7 оноо аван 8:6 харьцаагаар эхний ялалтаа авлаа. 

ӨНӨӨДӨР

62 кг Энхбатын Гантуяа 
68 кг Соронзонболдын Батцэцэг 
Эрэгтэй
57 кг Эрдэнэбатын Бэхбаяр 
65 кг Төмөр-Очирын Тулга