Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. 

Эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөж буй Эрдэнэбатын Бэхбаяр хоёрдахь барилдаанаа Укбекстаны бөх Ж.Туробовтой хийн 6:0 харьцаагаар яллаа. Тэрээр эхний барилдаанаа И.Икрамовтой / Тажикстан/ хийж эхний үед 1:6 харьцаатай ялагдсан ч хоёрдугаар үед тун сайн барилдаж 7 оноо аван 8:6 харьцаагаар ялсан билээ. Ингэснээр шөвгийн наймд барилдах эрхтэй болж байна.

ӨНӨӨДӨР

62 кг Энхбатын Гантуяа 
68 кг Соронзонболдын Батцэцэг 
Эрэгтэй
57 кг Эрдэнэбатын Бэхбаяр
65 кг Төмөр-Очирын Тулга