Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. 

Дөнгөж сая 68 кг МУГТ Соронзонболдын Батцэцэг Латвийн бөх А.Григоржеваг 6:0 харьцаагаар ялсанаар шөвхоёрдахь ялалтаа авлаа. Тэрбээр эхний тойрогт Н.Гадаеваг /Узбекстан/ 28 секундэд цэвэр дарсан билээ. 

Мөн 62 кг Энхбатын Гантуяа эхний тойрогт М.Кузнецоватай ОХУ барилдан 6:3 харьцаагаар эхний ялалтаа авлаа

МУГТ Соронзонболдын Батцэцэг хагас шигшээд Шведийн А.Франссонтой барилдана. хагас шигшээ барилдаан 18:45-аас эхэлнэ.