Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. 

Эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдөж буй Төмөр-Очирын Тулга Нидерландын бөхтэй барилдан ЦЭВЭР яллаа. Тэрбээр эхний барилдаандаа Н.Скриабинийг /Белорусь/ 5:2 харьцаагаар ялсан юм. Ингэснээр хагас шигшээд Казахстаын Д.Ниязбековтой барилдахаар болж байна.

Хагас шигшээ 18:45 цагаас эхэлнэ.