Цаг үеийн мэдээ

Коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан дэлхийн улс орнуудын хөрөнгийн зах зээл савлаж байна. Блүүмберг агентлагийн мэдээлснээр дэлхийн хамгийн баян гэр бүлүүд өнгөрсөн 7 хоногт нийтдээ 444 тэрбум ам.долларын хохирол амсчээ. Дэлхийн хамгийн баян 3 хүн буюу Амазон компанийн эзэн Джефф Безос, Майкрсофтын хамтын эзэмшигч Билл Гейтс, LVMN группийн ерөнхийлөгч Бернар Арно нар 7 хоногийн дотор ойролцоогоор 30 тэрбум доллларын алдагдал хүлээжээ.
Түүнчлэн, дэлхийн баячуудын жагсаалтын 25-д бичигддэг Tesla компанийн эзэн Илон Маск компанийнх нь хувьцааны үнийн уналтаас болж өнгөрсөн 7 хоногт 9 тэрбум доллар алдсан бол Facebook –ийн үндэслэгч Марк Цукерберг 6,7 тэрбумын хохирол амссан байна.

РИА Новости

Д.Төмөрбаатар