Цаг үеийн мэдээ

Японы Үндэсний татварын алба “2021 оноос эхлэн татварын хяналт шалтгалтын үйл ажиллагаанд “Хиймэл оюун”-ыг ашиглаж эхлэх систем боловсруулж байгаа тухай зарлалаа. Энэхүү систем нь татварын үзүүлэлтүүд, татварын тайлангийн баримт материалуудад судалгаа хийх, түүнчлэн, компанийн захиралуудын дуу хоолой, ярианы бичлэгэнд анализ хийх юм байна. Хиймэл оюуныг татварын хяналт шалгалтанд ашиглах үйл ажиллагаа хэд хэдэн үе шаттай явахдах гэнэ. Эхний үед Хиймэл оюун бодитойгоор илрээд байгаа татвараас зайлсхийсэн, ашиг орлогоо нуусан хэргүүд дээр ажиллах бөгөөд яваандаа компанийн бүхий л баримт материалуудыг хянаж боловсруулаад өмнө нь гарч байсан гэмт хэргүүдтэй төсөөтэй эсэхийг олж илрүүлдэг болох юм байна. Дараагийн шатанд Хиймэл оюун компанийн удирдагч захирлуудын яриа хөөрөө, дуу хоолойны өнгө төрхөөс хууль бус санхүүгийн үйл ажиллагаанд хамааралтай эсэхийг мэддэг болох ажээ. Хиймэл оюуны гаргасан мэдээлэлд тулгуурлан татварын албаныхан өргөтгөсөн шалгалт явуулах юм байна. Энэ тухай Японы Mainichi shimbun сонинд мэдээлсэн байна. Хиймэл оюуныг дэлхий дахинд AI (Artificial intelligence товчлол), гэж нэрлэж байгаа бол Оросод ИИ (Искуственный Интеллект-ийн товчлол) гэж нэрлэж эхлээд байна.

Д.Төмөрбаатар