Цаг үеийн мэдээ

       Иранд шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлаар оношлогдсон тохиолдол нийт 593 хүрч, тэднээс 123 нь эдгэрч, 43 хүн нас баржээ. Мөн өдөр Ираны парламентын орон нутгийн 2 гишүүн зэрэг нийт 205 тохиолдол халдвар авснаар оношлогджээ.

    Ираны үндэсний телевизийн мэдээлснээр, Ираны Эрүүл мэндийн сайд Саед Намаки мэдээлэхдээ, "Энэ долоо хоног бол Иранд коронавирусийн дэлгэрэлт гарах хамгийн оргил үе болно" гэжээ. Үүнтэй холбоотойгоор Ираны бүх талууд идэвхтэй бэлтгэл хийж байна.

      Одоогийн байдлаар, Иранд спортын олон арга хэмжээг цуцалж, аялал жуулчлалын газруудыг хааж, кино театрууд болон бусад газруудыг түр хугацаагаар хаасан байна. Гуравдугаар сарын 2-ныг буюу өнөөдрийг хүртэл улс орон даяар сургуулиуд гурван өдөр хичээл зогссон бөгөөд Ираны телевиз сурагчдад зориулсан онлайн хичээлийг зохион байгуулсан байна.

      2-р сарын 25, 26-нд БНХАУ-аас Иранд суугаа Элчин сайдын яам Иранд 250 мянган маск, 5000 нуклейн хүчлийн оношлуурыг хандивлажээ.  Мөн Хятадын мэргэжилтний баг орон нутгийн цагаар 29-ний өглөө Хятадаас эмнэлгийн тусламжийн шинэ хэрэгслүүдийг авч Тегеран хотод хүрэлцэн очжээ. Ираны Эрүүл мэндийн яамны албан тушаалтан Ираны хүндрэл бэрхшээлтэй цаг үед эмчилгээний хэрэгсэл, техникийн дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархлаа илэрхийлсэн байна.