Цаг үеийн мэдээ

Шинэ хүнээ хүлээн авсаны дараа эцэг эхчүүдэд мэдэхгүй, чадахгүй олон асуудлууд тулгарч байдаг.  Тэдгээр асуудлуудын нэг бол шинээр төрсөн хүүхдэдээ Төрсний гэрчилгээ авах ажил юм.  Төрсний гэрчилгээг хүүхэд мэндэлсний цагаас хойш тодорхой заасан хугацаанд авах шаардлагатхй бөгөөд заасан хугацаанаас хэтэрвэл торгууль хүлээх журамтайг эцэг эхчүүд төдийлэн мэддэггүй байна. Ингээд та бүхэнд хүүхдийн төрсний гэрчилгээг авахад заавал бүрдүүлэх материалуудыг танилцууллаа.

Тэр ч утгаараа та бүхний ажлыг хөнгөвчлөх зорилгоор дараа  

Шинэ төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ шинээр авахад:

Хүүхдийг эхийн харьяаллаар бүртгэнэ.

1. Эцэг эхийн цахим үнэмлэх /хуулбар/

2. Гэрлэлтийн гэрчилгээ, хуулбарын хамт

3. Эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт

4. Төрөх эмнэлгээс олгосон тамгатай дэвтэр

5. Өргөдөл /Хүүхдийг бүртгүүлэхийг хүссэн/

Жич:  Гэрлэлтээ бүртгүүлээгүй тохиолдолд эцэг, эх өөрийн биеэр очиж өргөдөл бичиж эцгээр овоглуулж болно. 

            Хот суурин газарт 15 хоногийн дотор алслагдсан сум, баг хороонд амьдардаг бол 30 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Хуульд заасан хугацаанаас хоцорч бүртгүүлсэн тохиолдолд иргэнд дөчин мянга /40.000/ хүртэл төгрөгөөр торгодог.