Цаг үеийн мэдээ

            Эрүүл саруул, эрч хүчтэй амьдрахад шаардлагатай зүйлс тийм олон биш. Та эрүүл мэндийн тодорхой хэмжээний боловсролтой байж, шаардлагатай тохиолдолд өөрт хэрэгтэй эрдэс бодисоо нөхөж чадаж гэмээнэ өвдөж зовохгүй амьдрах бүрэн боломжтой юм.

            Хүний бие махбодийг бүрдүүлдэг үндсэн элементүүдийн нэг бол кальци юм.

Эрүүл насанд хүрсэн хүний биед ойролцоогоор 2.2 кг кальци агууллагддаг. Үүний 99 хувь нь яс, шүд, үс, хумс арьс мөгөөрс зэрэг хатуу эд эсэд үлдсэн нэг хувь нь цус, үений шингэнд агуулагддаг бөгөөд булчингийн агшилт цус бүлэгнэлт мэдрэлийн болон үржлийн систем, зүрхний үйл ажиллагааг зохицуулах бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв таны биед кальци дутагдвал яс сийрэгжих, яс хугарах, яс ургах, бөөр, зүрхний дутагдалд орох, судасны нарийсал, хатуурал зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

Яс шүд: Кальци яс шүдний найрлагын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд хатуу, бат бөх байдлыг хангахад оролцдог. Хэрэв кальци дутагдвал яс шүдний кальцийн хэмжээ багасах, яс сийрэгжин зөөлөрч, бат бэх чанараа алдан амархан гэмтэж хугарамтгай болдог.

Булчингийн агшилт:  Кальци булчингийн агших үйлд оролцдог. Ялангуяа зүрхний булчингийн агшилтад оролцож, зүрхний цохилтын тоог тохируулдаг чухал элемент юм.

Зүрх судас: Магни кали натри зэрэг бусад элементийн хамтаар цусны даралтыг зохицуулж байдаг.

Цус: Кальци нь К витамины үйл ажиллагааг түргэсгэдэг. Энэ витамин цус бүлэгнүүлдэг үндсэн хүчин зүйл юм. Үүний хэмжээ багасвал бүлэгнэлт муудаж, цус тогтохоо больдог байна.

            Кальци нь дархлалын системийг бэхжүүлэх, хоол боловсруулалт, шүлс үүсэх, өөхний болон энергийн солилцоонд чухал үүрэгтэй олон тооны фермент гормоны биед үүсэх, тэдгээрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцдог.

Биед кальцийн хэмжээ дутагдаж байгааг тусгай шинжилгээгээр илрүүлэх бөгөөд хэрэв дутагдсан нөхцөлд тусгай бэлдмэл эсвэл хоол хүнсээрээ нөхөж авах боломжтой.  Кальциар баялаг хоол хүнсэнд үнээний сүү, тараг, бяслаг,  жүржийн шүүс, буурцагны төрлүүд, тод ногоон өнгийн навчит байцаанууд,  далайн байцаа орлог.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан тоо хэмжээгээр:
Хүүхэд 10-13 настайд 1000 м/г
13-16 настайд 1200 м/г
16-17 настайд 1000 м/г
55 наснаас дээш 1200 м/г
Жирэмсэн, хөхүүл эхчүүд 1500 м/г -2000 м/г
Цэвэршилтийн үед 1400 м/г Кальциг өдөр бүр авч байх ёстой юм байна.