Цаг үеийн мэдээ

"UB Comedy Club" -ийн залуус Их сургуулиудын аялан тоглолтоо амжилттай өндөрлөлөө. Тэд "Сити" Их сургуульд тоглохдоо тус сургуулийн оюутан Э.Үнэнхүүд сэтгэлийн хандив өргөжээ.

Тэд өөрсдийн пэйж хуудсандаа "Халуун дотноор угтан авсан СИТИ их сургуулийн залуустаа баярлалаа 
Бид өнөөдрийн тоглолтын орлогын 50%-г Самбо Жүдогийн Дэлхийн залуучуудын аваргыг зорих гэж буй СИТИ их сургуулийн 3-р курсийн оюутан, Самбо Жүдо бөхийн спортын мастер, Монгол улсын залуучуудын 7 удаагийн аварга, Ази тивийн аварга Э. Үнэнхүүд сэтгэлийн бэлэг болгон өглөө. Амжилтаар дүүрэн эх орондоо буцаж ирээрэй

Бидний их сургуулиудын аялан тоглолт ийнхүү өндөрлөж байна. Хамтарч ажилласан их сургуулиудын зохион байгуулагчид болон манай тоглолтыг шимтэн үзсэн үзэгчиддээ баярлалаа." хэмээсэн байна.